"Рио Тинто" 9 тэрбумын ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Оюутолгой төслийн гол
хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 9 тэрбум ам.долларыг ногдол ашиг
болгон хувьцаа эзэмшигч нартаа хувираалан тараахаа мэдэгдээд байна. Тус компани
өнгөрсөн онд 12.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Нийт дүнгээр 9
тэрбум ам.долларыг ногдол ашиг болгон тарааж байгаа нь компанийн 148 жилийн
түүхэн дэх хамгийн их өндөр үзүүлэлт болж буй аж.