Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-09 17:17:05

Завхан аймгийн банкуудад таван сарын байдлаар гүйлгээнд таван тэрбум 391.6 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 52.5 тэрбум төгрөг байна.

Үүнээс харахад иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 10.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 36.3 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оноос 8.2 хувь буюу гурван тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 0.5-1.34 хувь, Хас банк 0.2-1.25 хувь, Төрийн банк 0.6-1.3 хувь, Капитал банк 0.6-1.45 хувь байна хэмээн Завхан дахь Монгол банкнаас мэдээллээ.

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурчээ

Завхан аймгийн хэмжээгээр таван сарын байдлаар 82 гэмт хэрэг гарчээ.

Үүний  45.1 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 34.1 хувь нь бусдын өмчийн өмчлөлийн эсрэг гэмт хэрэг, бусад гэмт хэрэг 20.8 хувийг тус тус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 1676 зөрчил илрүүлж, 186 хүн эрүүлжигдэн, 23 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 2050, эрүүлжигдсэн хүн 109, баривчлагдсан хүн 64-өөр тус тус буурсан байна.

Ер нь сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт буурч байгааг Цагдаагийн газраас онцлов.

 462 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авсан байна

Завханд таван сарын байдлаар нийт 489 эх амаржиж, 493 хүүхэд амьд төржээ.

Харин 131 хүн нас барж, нэг хүртэл насны хүүхэд 10 эндэж, нийт 269 халдварт өвчин бүртгэгджээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрсөн эх 72-оор буурч, нас баралт  таваар, халдварт өвчин 79-өөр, халдварт бус өвчлөлийн тоо 381-ээр тус тус нэмэгдсэн байна.  Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын ЭМТ-үүдэд  6.7 мянган өвчтөнийг 53.5 мянган ор хоногоор хэвтүүлж эмчилжээ.  Мөн 110.6 мянган хүнд амбулатороор үйлчилж, 462 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авсан байна. Дашрамд дуулгахад 2016 оны хүн амын бие бялдарын түвшин тогтоох сорил авалт 50 хувьтай явагдаж байна. Бие бялдарын түвшин тогтоох сорилд одоогоор 19 байгууллага хамрагдсанаас  артерийн даралт ихдэх өвчтэй 21 хүнд артерийн даралт ихдэлтийн эмчилгээ, сургалтын хөтөлбөрт хамруулсан байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ