Шинжилгээ авч байгаа эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-18 19:46:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай ажлын баг "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явц, тулгамдаж буй асуудал болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдлаа. 


Хуралдаанаар мөн замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. 


Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэх бодисоор бүрэн хангаж, хувцас, хэрэгслээ зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. 

Холбоотой мэдээ