Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо 30 мянгаар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-16 15:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19”-ийн цар тахлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо 30 мянгаар багасжээ. Дэлхийн банк болон олон улсын бусад судалгааны байгууллагаас “COVID-19” цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар урт болон богино хугацааны үзүүлэлтийн судалгааг гаргасаар байна. Үүнд, аялал жуулчлал болон худалдаа эрхлэгч, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын байгууллагууд цар тахлын үеийн хямралд хамгийн их өртсөн, эрсдэлтэй гарсан.


Бизнесийн нөхцөл байдал хүндэрч буй үед цаашид Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хатуу хөл хорионы дэглэмийг тогтоохгүй гэдгээ Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдээд байна.


Манай улсад статистик тоон мэдээллээр “COVID-19” цар тахлын үед ажилгүйдэл огцом нэмэгдсэн гэх дүн мэдээлэл ерөнхий байдлаар харагдахгүй байгаа ч дотор нь задалж үзвэл хувиараа болон бичил бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрсэн, өнгөрсөн оныхтой харьцуулахад тэдний тоо 30 мянгаар багасаад байгааг ХНХЯ-наас мэдээллээ.


Бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед цаашид Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хатуу хөл хорионы дэглэмийг тогтоохгүй гэдгээ Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдээд байгаа юм. Тодруулбал COVID-19” халдварын нөхцөл байдлаас хамаарч цаашид хэсэгчилсэн хөл хорио тогтоох байдлаар ажиллана гэдгээ УОК-оос мэдэгдсэн.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ