Худалдааны маханд шинжилгээ хийхэд антибиотик илрээгүй

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-02-15 22:08:08

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мал эмнэлгийн газраас худалдааны маханд шинжилгээ хийхэд антибиотик илрээгүй гэв. Хяналт шалгалтыг өнгөрсөн сард явуулсан бөгөөд Дорнод аймгийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон ААН байдгаас хоёр нь мэргэжлийн малын эмчгүй гэсэн дутагдал илэрчээ. 

Дорнод аймаг 2.7 сая толгой малтай. Тухайн жилд нутгийн онцлог, өвчлөл гарах эрсдэл зэргээс хамаарч 11 төрлийн вакциныг нийт мал сүрэгт хийдэг. Үүнээс хонины цэцэг, шүлхий өвчний вакциныг бүх малд хийдэг аж. Сүүлийн жилүүдэд иргэд дур мэдэн малдаа эм тариа хийх, буруу тарих зэргээс үүдэн малын маханд антибиотикийн үлдэгдэл үүсэх, зарим газраа хатуурч ногоорох үзэгдэл гарч байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байлаа.  Сүүлийн 3 жилийн хугацаанд малын халдварт өвчин Дорнод аймагт гараагүй нь малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулсны үр дүн гэдгийг тодотгов. 


Холбоотой мэдээ