Тель-Авивт террористууд 4 хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-09 09:34:03

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилийн Тель-Авив хотын худалдааны төвд өчигдөр орой халдлага болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ.

“Нэг охин шархаа даалгүй эмнэлэгт амьсгал хурааснаар уг халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо дөрөв болсон. Мөн зургаан хүн шархадсан” гэж “Israeli Channel 2” телевиз мэдээллээ.

Тус телевизийн мэдээлснээр, Батлан хамгаалах яамны ойролцоох “Сарона” худалдааны төв рүү хоёр террорист нэвтрэн, ресторанд нь ороод хоол өгөхийг шаардаж байснаа гэнэт гал нээж эхэлжээ.

Цагдаа нар хоёр террористыг баривчилсан байна. Тэдний нэг нь шархадсан бол нөгөө нь байцаалт өгч байгаа гэнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ