Д.Трампыг гэм буруутай гэж үзэхгүй бол дахин тийм үйлдэл гаргаж болзошгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-12 12:50:03

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Капитолын байранд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал үүссэнд Дональд Трампыг гэм буруутай гэж үзэхгүй бол тэрбээр олон нийтийг өдөөн турхирсан үйлдлийг дахин гаргаж болзошгүй гэж Ардчилсан намынхан дүгнэжээ.


Импичментийн ажиллагааны гурав дахь өдөр Д.Трампын дэмжигчдэдээ хэлсэн үгсийн талаар голчлон хэлэлцжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон гэх үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа хийхдээ олон нийт “тэмцэх” хэрэгтэй хэмээн хэлсэн байна.


“Хэрэв Д.Трампыг гэм буруутай гэж үзэхгүй бол дахин үймээн самуун үүсгэхийг үгүйсгэхгүй бөгөөд тухайн үед бид өөрсдийгөө буруутгахаас өөр аргагүйд хүрнэ” гэж Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жейми Раскин пүрэв гарагт Сенатын танхимд дүгнэлт хийх үеэрээ мэдэгджээ.


Гэвч Д.Трампт импичмент зарлахад 100 гишүүнтэй Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын зургаан гишүүн л Ардчилсан намынхантай санал нэгдсэн тул түүнийг гэм буруутай гэж үзэж, төрийн алба хаших эрхийг нь хязгаарлах магадлал бага байгаа ажээ.  

Холбоотой мэдээ