Орос сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-10 17:23:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой холбоотой тус үйлдвэрийн харьяа 19 дүгээр сургууль буюу орос сургуулийн харьяаллыг хэвээр нь үлдээсэн.  Тус  сургууль нь  Монгол Улсын хуулийн дагуу зөвшөөрөл, лиценз авсан ч  өмнөх үйл ажиллагаагаа хэвээр үргэлжүүлнэ гэж Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Иймд Боловсролын тухай хуулийн дагуу орос хэлээр зааж байгаа хичээлүүдээс гадна Монгол хэл, уран зохиол, Монголын түүх, Монгол хэл бичгийн хичээлийг хөтөлбөртөө түлхүү оруулж өгсөн байна.  

                  

Холбоотой мэдээ