Тусгаарлаад байсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-09 22:56:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Тэлмэн суманд сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад байсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Тодруулбал, 2021 оны 2-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Нөмрөг, Яруу сумын чиглэлд зорчиж байсан таван иргэнээс Их-Уул сумын пост дээр түргэвчилсэн шинжилгээ авахад 15 настай иргэний хариу эерэг гарчээ. Эдгээр иргэд хувийн унаагаар зорчиж байсан. Иргэдийг замд нь буюу Тэлмэн сумын ЭМТ-ийн байранд тусгаарлаж, тус суманд орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ. Мөн шөнийн 01.00 цагт Улаанбаатар хот руу PCR шинжилгээг явуулсан бөгөөд ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээлэл ирлээ гэж Шуурхай штабаас мэдэгдэв.

Холбоотой мэдээ