МҮХАҮТ, Туркын Олон улсын эдийн засгийн зөвлөлийн цахим уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-09 18:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааг нэмэх, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарахаар тохиролцов. Энэ хүрээнд ойрын хугацаанд Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Турк улсын Олон улсын эдийн засгийн зөвлөлийн цахим уулзалт зохион байгуулна.


Түүнчлэн соёлын харилцааг эрчимжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах боломжийг судлан ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ