“Өвөрхангайд үйлдвэрлэв” төв 60 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-02 11:51:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод “Өвөрхангайд үйлдвэрлэв төвийг орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн нийт 210 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр барьж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагаагаа нээсэн.

 

Тус төв одоогийн байдлаар 93 харилцагчтай, үүнээс 13 аж ахуйн нэгж, байгууллага, 19 хоршоо, 61 өрхийн үйлдвэрлэгчийн 16 нэр төрлийн 500 гаруй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн хагас жилийн хугацаанд 60 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Цаашид төвийн үйл ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх, онлайн дэлгүүр, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг шат дараатай нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа аймгийн ХАҮТ-ын захирал Б.Ууганбаяр хэллээ.


Өвөрхангайд үйлдвэрлэв төвийн үйл ажиллагааг нэгдмэл байлгахын тулд аймгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тэмдэг болохуйц утга агуулгатай лого шалгаруулах уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж, 117 бүтээлээс нэг бүтээлийг шалгаруулан орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашиглаж байна.

Холбоотой мэдээ