“Төрийн энтэрпрайз архитектур” цахим зөвлөгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-01 13:17:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ухаалаг засаг төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн үр дүнг танилцуулах цахим зөвлөгөөн 2 өдөр үргэлжилж баасан гарагт өндөрлөв.


Уг семинар зөвлөгөөнд яам, агентлаг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 105 албан хаагч оролцсоноос БТСУХ-ноос Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн Б.Лхагваням нар Биеийн тамир, спортын салбараа төлөөлжээ.


Семинарыг уг төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.Эрдэнэбаатар “Энтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар  танилцуулсан байна. Төслийн зөвлөх Б.Ууганбаяр Монгол Улсын “Төрийн энтерпрайз архитектур”-ын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа байгууллагуудаас /ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ/ гарсан сургамж, туршлагын талаар танилцуулж, санал солилцжээ.


Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг “Хамтарсан” болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.


Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “Бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-гийн бүрдлийн шинж чанар, холбоос, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг төслийн үр дүнд бий болгосон байна.

Холбоотой мэдээ