Өлзийт, Сант сумын малчдад хүчит тэжээлийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-29 16:05:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар Сант, Өлзийт сумын малчдад хүчит тэжээлийн тусламжийг хүргэхийн хамт уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонслоо.

Сант сум 2020 оны мал тооллогын дүнгээр нийт 876 малчин өрхийн 240 мянга гаруй толгой мал тоолуулсан байна. Үүнээс 224 малчин өрх 90 орчим мянган мал гадны аймагт оторложээ. Хүчит тэжээлийн тусламжийг оторт яваагүй, сумандаа өвөлжиж байгаа 5 багийн 125 малчин өрхөд өглөө. 

Өлзийт сумын хувьд 695 малчин өрхийн 182 мянган мал тоолуулснаас 140 өрхийн 126 мянган мал гадны аймагт отроор явжээ. Тус сумын 4 багийн 140 малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлээд байна.

Малчдын зүгээс цаг яагаа ч үгүй байхад өвс тэжээлийн хомсдолд орж, мал хорогдож эхэлсэн, сэтгэл санааны болоод эдийн засгийн хямралд орж байгаагаа хэлж байв. Мөн төр засгаас өгч буй тусламж, дэмжлэгт талархаж байгаагаа илэрийлж байлаа. 

Холбоотой мэдээ