Эрчим хүчний хөнгөлөлтөд 2250 айл, 180 гаруй ААН хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-01-29 14:21:18

Говьсүмбэр /МОНЦАМЭ/."Ковид-19" цар тахалтай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны 211 дүгээр тогтоолоор айл өрх, албан байгууллагын эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2250 айл өрх, 180 гаруй аж ахуй нэгж байгууллага цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт эдэлж байна. Засгийн газрын тогтоол гарах үед хэрэглэгчид цахилгааны төлбөрийг 100 хувь төрөөс даах нь гэж ойлгоод цахилгааны ачааллыг хэтрүүлсэн тохиолдол цөөнгүй гарчээ.

Харин Засгийн газрын тогтоолын нарийн учрыг ойлгосны дараа иргэд цахилгааны хэрэглээгээ хэмнэж хэрэглэж заншсан байна.

Холбоотой мэдээ