Шагайн харваанд Өмнөговийнхон өнгөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-07 14:20:36

Монголын шагайн харвааны Улсын аврага шалгаруулах тэмцээн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болжээ. Энэхүү насанд хүрэгчдийн тэмцээнд Өмнөговийнхон өнгөтэй сайхан оролцсон байна.

Аймаг дүүргүүдийн нийт 75 багийн 650 харваачдаас Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг түрүүлж, улсын үлэмж дархан мэргэн н.Батбаатар ахлагчтай баг дөрөвдүгээр байрт шалгарсан аж. Мөн улсын аваргын хувийн харваанд Өмнөговь аймгийн харваач, улсын үлэмж дархан мэргэн У.Дэмүүл түрүүлсэн байна.

Өмнөговийн багийнхан энэ удаагийн тэмцээнд өнгөлснөөрөө улсын аварга шалгаруулах 25,26 дахь удаагийн тэмцээнүүдэд буюу 2015, 2016 оны аваргаар дараалан шалгарч байгаа юм. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ