"Бэрх Уул", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-27 18:20:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 27-нд энгийн арилжаагаар 37 ХК-ийн 341,456,845.77 төгрөгийн үнийн дүн бүхий 821.725 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 24 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" (HRL-12.50%) болон "Оллоо" ХК (OLL-11.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 14.504 нэгж эрхийг нийт 1.5 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 90 үнэт цаасыг 9 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж,  21496.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,154,314,193.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ