Бүлгийн сургагч багш нарыг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-25 16:23:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-аас “Бүлгийн сургагч багш нарыг бэлтгэх” таван өдрийн сургалтыг энэ сарын 20-24-нд онлайнаар зохион байгуулж, Дундговь аймгаас зургаан багш бэлтгэгдлээ.

Тус төрийн бус байгууллага Дани-Монголын нийгэмлэгтэй хамтран 11 аймгийн 13 суманд “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Олон нийтийн бизнесийн хөгжлийн бүлэг байгуулан, орон нутгийн иргэдийг чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын хувьд хуримтлалын найм, хөгжлийн дөрвөн бүлэгт 205 гишүүн хамрагддаг. Дээрх сургалтаар бүлгийн гишүүдэд сэтгэлгээний өөрчлөлт, өрхийн санхүү бүртгэл, алсын хараа, эрхэм зорилго, зорилт, Олон нийтийн бизнесийн хөгжлийн бүлэг, түүний зохион байгуулалт сэдвүүдээр мэдлэг олгожээ.

Сургалтаар бэлтгэгдсэн Бүлгийн сургагч багш нар орон нутагтаа бүлгүүдээ чадавхжуулах, шинэ бүлгүүдийг үүсгэн зохион байгуулах чиглэлээр ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ