Орхон аймагт хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-25 11:36:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн IV, Эрдэнэ багийн XI дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо.

Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 11300 гаруй хүүхэд байдаг. Цэцэрлэгийн тоо, хүртээмж нэмэгдсэнээр өнөөдрийн байдлаар 9300 орчим буюу нийт хүүхдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.

Согоот багийн 4 дүгээр  цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 18 ажлын байр шинээр бий болж, 150 хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэгт хамрагдах боломжтой юм. Түүнчлэн хамран суралцах хүүхдийн тоо нэмэгдэхээс гадна 450 гаруй хүүхэд стандартын шаардлага хангасан тохилог дулаан орчинд буюу нэг ангид 20-25 хүүхэд суралцах боломж бүрдлээ. Барилгын ажил 2019 онд эхэлж, энэ онд ашиглалтад өглөө.  Уг өргөтгөлийг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр барьжээ.

Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 280 хүүхэд хүлээн авах боломжтой болж байна. Өмнө нь 140 хүүхэд хүлээн авдаг байсан. Мөн 16 иргэн байнгын ажлын байртай болжээ. Өргөтгөлийн ажилд 2019 оны улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

Холбоотой мэдээ