Элэгний C вирусыг орон нутагтаа тоолдог анхны аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-06 17:35:56

Баянхонгор аймаг энэ сараас эхлэн элэгний C вирусыг орон нутагтаа тоолдог анхны аймаг  боллоо.

С вирус илрүүлж, оношлох аппаратыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төв лабораторид суурилуулан эхний хүмүүсийн C вирусыг тоолох ажиллагааг амжилттай эхлүүлж, цагийн дараа эхний хүмүүсийн шинжилгээний хариу гарсан байна.

Элэг нэгт Монгол түмнээ элэгний эмгэг өвчнөөс ангижруулах энэ буянтай үйлсийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Элэг бүтэн Баянхонгор” төслийн нээлт өнгөрсөн сарын сүүлчээр Баянхонгор аймгийн Баганат талбайд болсон юм. Нээлтийн үеэр элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын C, B, D вирусыг эрт илрүүлэн оношлох талаар мэдээлэл хийж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр элэгний С вирусыг орон нутагтаа илрүүлж, оношлох аппаратын үнийг аймгийн төсвийн тодотголд суулгаж иргэдээ гэсэн ээлтэй шийдвэр гарган ажил хэрэг болгосноо дуулгасан юм.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ