Улаанбаатар хотод байгаа иргэдээ энэ сарын 25-наас татан авна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-21 13:51:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хурал болж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдээ татан авах ажлыг энэ сарын 25-27-ны хооронд зохион байгуулахаар болов. Аймагт ирэхээр хүсэлт гаргасан 506 иргэн байгаа бөгөөд тэдний 130 нь хувийн унаагаар үлдсэн хэсэг нь нийтийн тээврээр ирэх юм.

Тус иргэдийг нийт есөн автобусаар зөөвөрлөхөөр төлөвлөсөн тухай аймгийн Авто тээврийн төвийн дарга танилцууллаа.

Улаанбаатар хотоос ирэх иргэд бүгд коронавирусний шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд ирээд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх юм. Харин тусгаарлалтад байх хугацаанд нь иргэдийг тусгай аппликейшнээр хянах юм байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл, хяналтыг давхар хийх аж.

 

Холбоотой мэдээ