Төрийн захиргааны ахлах, дэс түшмэлийн 35 ажлын байранд тусгай шалгалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-20 15:35:33

Төв /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн хэмжээнд төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тооны захиалгыг энэ сарын 15-ны байдлаар нэгтгэн гаргажээ.

Тус аймгийн хэмжээнд 177 ажлын байр сул байгаагаас төрийн захиргааны удирдах 12, гүйцэтгэх 154 байгаагаас дэс түшмэлийн албаны 63, туслах түшмэлийн 91, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч 11 байна.

Байгууллагуудаас ирүүлсэн захиалгын дагуу тусгай шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хүрээнд цөөн, цөөнөөр зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.

Эхний ээлжинд төрийн захиргааны ахлах, дэс түшмэлийн 35 ажлын байранд тусгай шалгалт зохион байгуулах захиалгыг ТАЗ-д хүргүүлсэн ба тусгай шалгалтын мэдээллийг www.csc.gov.mn авах боломжтой гэж Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ