Аймгийн нөөцөд дахин өвс, тэжээл татан авч байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-20 10:12:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн нөөцөд дахин өвс, тэжээл татан авалт хийж байна. Одоогийн байдлаар “Домогт хар уул” ХХК 200 тн өвс, “Тэнгисийн шүр” ХХК 48 тн хорголжин тэжээл нийлүүлээд байна. 

Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, 15 сумын аюулгүйн нөөцөд 1950 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөг аймгийн нөөцийг 100 хувь хангасан гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Сумын аюулгүйн нөөц хангалтгүй байсан тул дахин бүрэн бүрдүүлэхэд аймгаас 55,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Аймгийн нөөцөд "Шүтээн эрдэнэ" ХХК 9640 боодол өвс, 50 тн хорголжин тэжээл,  "Говийн булгийн зүрхэн" ХХК 320 тн өвс, 75 тн хивгэн тэжээл нийлүүлжээ.

Аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 23-ны А/1388 тоот захирамжаар 1 боодол өвсний үнийг 10,000 төгрөг болгон нэг малчин өрхөд 10 боодлоор тооцож борлуулжээ. Мөн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1534 дүгээр захирамжаар аймгийн нөөцөд 2020 онд татсан 25 кг-тай 1 уут хивгэн тэжээлийг 20,000 төгрөг, 40 кг-тай 1 уут хорголжин тэжээлийг 30,000 төгрөг болгон хямдруулан үнэ тогтоосон. Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжийн дагуу мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрч байгаа нэр бүхий 9 суманд 3000 уут хивэг, 1250 уут хорголжин тэжээлийг хуваарилжээ. Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор 300 тн өвсийг үнэгүй, 250 тн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад хуваарилсан бөгөөд үнэгүй өвсөө татаж эхэлжээ. Нөөцөд дахин өвс, тэжээл татан авалт хийж байна.


Холбоотой мэдээ