Германы эрх баригч намын шинэ даргыг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-17 13:06:47

БЕРЛИН. /DW/. Германы эрх баригч, барууны төвч үзэлт Христосын Ардчилсан холбоо намын шинэ даргаар өдгөө 59 настай Армин Лашет сонгогджээ.


А.Лашетийг бямба гарагт болсон намын цахим хурлын үеэр хоёр дахь шатны санал хураалтаар сонгожээ. Тэрбээр консерватив үзэл баримтлагч Фридрих Мерцийг 521-466 саналын харьцаагаар ялсан байна.


Гурван нэр дэвшигчээс тодорсон А.Лашет нь 2017 оноос Германы хамгийн олон хүн амтай Хойд Рейн-Вестфал мужийн засаг захиргааг тэргүүлж байсан бөгөөд Ангела Меркелийн чиг шугамыг үргэлжлүүлэхийг тууштай дэмждэг нэгэн ажээ.


“Миний бие намаа ирэх сонгуульд сайн оролцуулж, канцлерын албан тушаалыг хадгалан авч үлдэхийн төлөө чадах бүхнээ хийхээ амлаж байна” гэж А.Лашет намын даргаар сонгогдсоныхоо дараа үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Мөн тэрбээр шударгаар өрсөлдсөн бусад нэр дэвшигчид талархал илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ