“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-01-16 11:28:29

ВАШИНГТОН. /CBS/. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ COVID-19” халдварын улмаас дахин гурван тоглолтоо хойшлуулахаар болжээ.


“Вашингтон Уизардс” багийн тоглогчдоос халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэмцээнд оролцох ёстой тоглогчийн тоо дутсан тул ням, даваа гарагт болох “Кливленд Кавальерс”, “Вашингтон Уизардс” багийн тоглолтыг хойшлууллаа гэж “NBA” мэдээлсэн байна.


Мөн хэдхэн цагийн дараа “NBA” баасан гарагт товлоод байсан “Мемфис Гриззлис”, “Миннесота Тимбервулвз” багийн тоглолтыг хойшлуулснаа мэдээлжээ. “Миннесота Тимбервулвз” багийн тоглогчдын тоо мөн л тэмцээнд оролцох ёстой тамирчдын тоонд хүрэхгүй болжээ.


Ингэснээр "NBA"-ийн 2020-2021 оны улирал өнгөрсөн 12 дугаар сарын 22-нд  эхэлснээс хойш халдварын улмаас хойшлуулсан тоглолтын тоо 13-т хүрсэн байна.   

Холбоотой мэдээ