“Их газрын чулуу” БЦГХЗ-ны үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-15 16:46:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн удирдлагууд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар орж, ажил байдалтай нь танилцан, санал хүсэлтийг сонсч байгаа ба энэ сарын 14-нд  “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцжээ.

“Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон 2020 оны ажлын гүйцэтгэлээр 94 хувьтай дүгнэгдэж, Монгол Улсын хэмжээнд 21 аймгийг тэргүүлсэн байна.

Харин 2021 онд аялал жуулчлалын нөөц даацын судалгаа, аргаль хонины генетикийн судалгаа, байгаль хамгаалагчийн тухай баримтат кино, хилийн багана, тэмдэг тэмдэглэгээ байршуулах, олон салаа замуудад хаалт хийх, хоёр га талбайд мод тарих, хяналт шалгалтын явуулын хөдөлгөөнт пост байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

“Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 175,906 га талбайд хамаарах баялаг, ан амьтдыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.  

Холбоотой мэдээ