Улаангомын 600 иргэн газар өмчилж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-04 20:57:30

Увс аймгийн Улаангом сумын 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд гурван зориулалтаар шинээр газар олгож эхлээд байна.

Үндсэндээ гурван багийн нутаг дэвсгэрт зуслан, мал маллах, суурьшин амьдрах зориулалтаар 600 гаруй иргэнд газар өмчлүүлэх аж. Улаангом сумын 11-р багт зуслангийн зориулалтаар газар олгохоор 380 иргэний өргөдлийг хүлээн авч судлаж үзээд 317 иргэнд газар олгох шийдвэрийг Засаг дарга О.Ганхуяг гаргасан байна. Зуслангийн зориулалтаар олгож байгаа газар тул нэг иргэнд дээд тал нь 300 м квадрат оногдож байгаа аж. Иргэд тухайн газар дээрээ хашаа хайс барьж хаших ёсгүй гэнэ. Үүнээс гадна мал маллах зохиулалтаар нэгдүгээр багийн 163 иргэнд, 5-р багийн 168 иргэнд тус тус газар өмчлүүлжээ.

Одоогоор Улаангом сумын 6, 10-р багт гэр хашааны зориулалтаар газар олгох асуудлыг судaлж байгаа ажээ. Ирэх долоо хоногт энэ асуудлыг шийдвэрлэж дуусгах бөгөөд зарим иргэд бичиг баримтын бүрдэл дутуугаас газраа өмчилж авч чадаагүй байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ