Хөрөнгийн биржид 1.3 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-13 18:47:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 13-нд энгийн арилжаагаар 31 ХК-ийн 184,961,904.38 төгрөгийн үнийн дүн бүхий 1.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол алт" (ERS+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN+14.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст" (VIK-11.40%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ-11.03%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 21,624 ширхэг нэгж эрхийг нийт 2.3 сая төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 0.4 хувиар буурч, 19215.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,107,336,344.75 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ