Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-13 13:34:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, "Энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгоно. Энэ нь Дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болгож байгаа юм. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргийг Дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжтой болгож байна" хэмээв.


Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг Үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байгаа нь төрийн тэнцвэрийг алдагдуулна гэлээ.

Холбоотой мэдээ