Эрдэнэбулган сум Даян дээрхийг зорих иргэдийг нэвтрүүлэхгүй

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-14 10:19:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын Онцгой комиссын хуралдаанаар  бусад аймаг, сумаас Даян дээрхийн хүрээ болон агуй орох, спорт загасчлалын зорилгоор тус суманд ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хяналтын постоор нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Сар шинийн өдрүүдэд Даян дээрхийн хүрээ хийд агуйг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Ялангуяа шинийн 15-ны дотор маш их иргэн зорин ирж, хөдөлгөөний бөөгнөрөл үүсдэг учраас коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор дээрх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа аж. Мөн өвлийн улиралд спорт загасчлалыг сонирхогч залуус олноороо амарч аялдаг тул  энэ жил Эрдэнэбулган сум орон нутагтаа нэвтрүүлэхгүй хяналт тавин ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ