Аймгийн Засаг дарга Баянхутаг суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-11 20:35:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан тэргүүтэй удирдлагууд оны эхэнд Баянхутаг суманд ажиллажээ.

Тус суманд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан талаар Засаг дарга Б.Амгаланбат ярив. “Хадлан тэжээл хангалттай бэлтгэсэн хэдий ч цаашид цас нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй, бэлчээрийн даац хэтэрсэн хэвээр байгаа” гэлээ.

2021 онд Баянхутаг сум улсын төсвийн 900 сая төгрөгийн өртгөөр дотуур байр, аймгийн ОНХС-гийн 50 сая төгрөгөөр ахмадын байрны халаалтын шугам, сумын ОНХС-гийн 127 сая төгрөгийн эрэмблэгдсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Аймгийн Засаг дарга 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө талаар тойм мэдээлэл хийж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг сум, баг, өрх иргэн бүрд хүргэж ажиллахыг зорьж байгаагаа онцоллоо.

Мөн 2021 оны төсөв, ОНХС-гийн хуваарилалт, УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, худалдан авалт, төсөв санхүүтэй холбоотой ажилд нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, эрчим хүчний аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн төрийн албаны шат бүрд сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдож ажиллах, төрийн албаны тухай хуулийг мөрдөж, хууль бус халаа, сэлгээ, томилгоо хийхгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ