Төрийн байгууллагуудад мананцраар ариутгах хаалга суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-09 16:06:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Нутгийн удирдлагын ордонд /аймгийн ЗДТГ/ мананцраар ариутгаж халдваргүйжүүлэх хаалга суурилууллаа. 

Аймгийн Засаг даргын Тамгын газраар өдөрт дунджаар давхардсан тоогоор 400 гаруй иргэн үйлчлүүлдэг бөгөөд цар тахлын энэ үед иргэд болон төрийн албан хаагчдын халдвар, хамгаалал, аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх халдваргүйжүүлэгч хаалгыг суурилуулсан байна. Уг хаалга нь коронавирусний  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор автоматаар ариутгаж, амны хаалтгүй иргэнд анхааруулга дохио өгөх, биеийн дулааныг зайнаас хэмжиж, мэдээллийг нь монголоор хэлдэг аж. Мөн царай таних ухаалаг системтэйгээс гадна цагийн бүртгэлийн үүрэг давхар гүйцэтгэж мананцраар ариутгадаг юм. Нутгийн удирдлагын ордонд ИТХ, ЗДТГ, Төрийн аудит, Хотын захирагчийн алба, Статистикийн хэлтэс зэрэг төрийн чиг үүрэг бүхий 10 гаруй  хэлтэс, агентлаг байдаг.

Дээрх хаалгыг мөн Захиргааны 2 дугаар байр буюу Баян-Өндөр сумын ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг иргэдийн хөдөлгөөн ихтэй газарт байрлуулсан юм. Уг хоёр хаалгыг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр авчээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ