Аймгийн Онцгой комиссын гишүүд Баян-Энгэрийн хяналтын цэгт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-08 14:18:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд энэ сарын 7-ны өдөр  Өлгий-Ховд чиглэлийн авто зам дагуу байрласан Баян-Энгэрийн хяналтын цэгт ажиллалаа.

Тус ажлын баг Өлгий хотоос 100 гаруй км зайд байрласан хяналтын цэгийн үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах, бэлэн байдлыг хангах ажилтай танилцав.

Аймгийн Эрүүл мэндийн газаас тэнд ажиллаж байгаа алба хаагчдыг иж бүрэн халдвар хамгааллын хувцас, бусад  шаардлагатай эд зүйлсээр хангаж, тандалт судалгааны чиглэлээр арга зүйн зөвлөгөө өглөө. 

Холбоотой мэдээ