Завханы гурван сургуулийн төсөл топ-д шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-03 12:40:11

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөлд Завханы 23 сургууль төслөө ирүүлжээ.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт ирүүлсэн төслөөс 12 төслийн санал дэмжигджээ. Төсөл нь шалгарсан 12 сургуулийн захирал Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” төслийн сургалтанд хамрагдсан байна. Сонирхуулахад дэмжигдсэн 12 төслийн саналаас гурван сургуулийн төслийн санал топ 20 төсөлд багтсан байна.

Тухайлбал Тосонцэнгэл сумын бүрэн дунд I сургуулийн “Үлгэрийн цаг”, Улиастай сумын бүрэн дунд IY сургуулийн “Шинжлэн судлаач хүүхэд”, Цагаанчулуут сумын дунд сургуулийн “STEM нэвтрүүлэх”төсөл сонгогдсон байна. Тус төсөл нь бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтыг дэмжих бүтээлч үйл ажиллагааны агуулгыг баяжуулах, хүүхэд бүрийн авьяас, давуу талыг нээн хөгжүүлэх зорилготой бөгөөд нэг сургуульд  2000-3000 орчим ам.долларын тэтгэлэг олгох юм.  

 Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ