Завханы Архив 7200 гаруй хуудас баримтыг photoshop программаар засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-03 12:39:10

Завханы Архив хагас жилийн байдлаар дөрвөн хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичиж тоо бүртгэлийн програмд оруулжээ.

Тодруулбал 2542 хуудас баримтаас 2067 заалт, 7360 хүний нэр, 11 байгууллагын нэр, 470 газар зүйн нэрийг шивж 18 PDF файл үүсгэн эх баримтыг холбожээ. Мөн ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд гурван хөмрөг, гурван данс, 18 хадгаламжийн нэгжийн 2978 хуудас баримтыг сканердаж, 7240 хуудас баримтыг photoshop программаар засварласан байна. Мөн хоёр хөмрөгийн 71 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан байна.

Он гарсаар 86 иргэний хүсэлтийг хүлээн авч 182 баримт шүүж, 182 хуулбар, 61 тодорхойлолт олгож төрийн үйлчилгээг үзүүлжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ