Хятадын төрийн дөрвөн том жүжгийн нэг "Бээжин жүжиг" сонгодог хөтөлбөрөө толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-06 16:55:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилж байна. 


Жил бүр зохион байгуулдаг Соёлын өдрүүд энэ жил анх удаа цахимаар болж буйгаараа онцлогтой.

Соёлын өдрүүдийн үйл ажиллагааг цахимаар хийж байгаа ч агуулга мөн чанар нь алдагдахгүй хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагааг WWW.CRI.CN болон WWW.SOLONGONEWS зэрэг сайтаас үзэх боломжтой.


Соёлын өдрүүдээр болох хөтөлбөрийн сонирхолтой хэсэгт Бээжин жүжиг зүй ёсоор тооцогдоно. Бээжин жүжиг нь Хятадын “Төрийн жүжиг” юм. “Төрийн жүжиг”-ийг театрын шилдгүүд тоглодог уламжлалтай. Жүжигт БНХАУ-ын Бээжин жүжгийн театрын нэгдүгээр зэргийн жүжигчин \монголоор бол ардын жүжигчин\, Хятадын Соёлын яамны Шилдэг зөвлөх, Бүх улсын анхдугаар телевизийн тэмцээний алтан медальт MеiLangfang, алтан медальт жүжигчин, лектор Жиан Чи Ху болон тус театрын есөн жүжигчний бүрэлдэхүүнтэй тоглож байна.


Лектор Жиан Чи Ху Хятад жүжгийн гарал үүсэл, Бээжин жүжгийн онцлог, дэг жаягийн талаар танилцуулан лекц уншиж, бүжиглэх, жүжиглэх, дуулах урлагийн хэсэгчилсэн тоглолтуудаас үзүүлсэн юм.

Бээжин жүжгийг 200 гаруй жил тоглож ирсэн түүхтэй. Хятадын Ши дууны 800 гаруй жилийн урлагийн уламжлалт ёс жаягийг баримталсан байна. Гадаад үзэмжиндээ Хятадын түүхэн философийг ашиглаж, нийгмийн ёс зүй, ардын аман зохиол дээр үндэслэсэн зохиол гэгддэг. Тиймээс  Хятадын соёлтой танилцахыг хүсвэл үзэх ёстой бүтээлүүдийн нэг юм.


Хятад жүжиг нь 300 гаруй төрөл байдаг аж. Түүний нэгээхэн хэсэг нь Бээжин жүжиг. Тиймдээ  ч Хятадын соёлын үнэ цэнийг тод томруунаар харуулдаг онцлогтой.

Жүжгийг үзэхээс тань өмнө сонирхуулахад нийтлэг, хийсвэр, хөтөлбөрт гэсэн гурван үндсэн онцлогтой бөгөөд дуулах, унших, илэрхийлэх чадварыг жүжигчид үзүүлэх юм.

Хятад хүмүүс дуу бүжгээр үлгэр ярьж өгдөг хэмээн Бээжин жүжгийг тодорхойлсон байдаг. Энэ үеэр Бээжин жүжгийн бүжигт өмсдөг хувцас, хэрэглэлүүдийг хэрхэн өмсөж хэрэглэдэг талаар үзүүлж сонирхуулжээ.

Холбоотой мэдээ