Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-06 09:32:33

ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


"Намын бүх гишүүн, ард түмэн, Солонгосын Ардын армийн цэргийн алба хаагчдын анхаарал, өндөр хүлээлт, халуун хүсэл эрмэлзлийн дунд Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ VIII их хурал 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хувьсгалын нийслэл Пёньян хотод нээгдлээ" гэж тус агентлаг мэдээлэлдээ онцолсон байна.


БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун их хуралд үг хэлэх үеэрээ улс орны эдийн засгийн хөгжлийн таван жилийн зорилтууд биелээгүй болохыг мэдэгджээ.


Хүрсэн үзүүлэлтүүд нь эдийн засгийн бараг бүх салбарт тавьсан зорилтоос хамаагүй доогуур байгааг БНАСАУ-ын удирдагч цохон тэмдэглэсэн байна.


СХН-ын их хурлаар БНАСАУ-ын ирэх жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг, мөн АНУ, БНСУ-ыг чиглэсэн улс төрийн шинэ шугамыг батлах төлөвтэй байна гэж “Yonhap” агентлаг 12 дугаар сарын 31-нд мэдээлжээ.


Холбоотой мэдээ