Дарханаас 376 иргэн буцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-05 17:51:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу явах 927 иргэн хүсэлт гарган бүртгүүлсэн аж. Эдгээрээс 12 дугаар сарын 20, 21-ны өдрүүдэд 200 гаруй иргэнийг хоёр удаагийн ээлжээр гаргасан. Харин үлдсэн 376 иргэнийг энэ сарын 3-нд PCR шинжилгээнд хамруулж, өнөөдөр Дархан-Уул аймгаас гаргах ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот болон бусад аймаг руу явах хүсэлтэй иргэдийн 150 нь хувийн унаагаар, 216 иргэн нийтийн тээврийн автобусаар явах хуваарилалтыг хийжээ.

Өнөөдөр явж буй иргэдийн 176 нь Улаанбаатар хот руу зорчих бол үлдсэн нь Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Ховд, Баян-Өлгий аймаг руу явах аж. Улаанбаатар хот руу гурав, Эрдэнэт-Булганы чиглэлд нэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулагийн чиглэлд нэг нийтийн тээврийн хэрэгслээр иргэд буцаж байна.

Ташрамд Дарханд хөдөлгөөний хязгаарлалтад орсон 4000 гаруй иргэнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш Улаанбаатар хот болон аймаг руу нь буцаасан ажээ.

Холбоотой мэдээ