131 малчин өрхөд ариун цэврийн тусламжийн багц олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-05 15:00:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрхүүдэд олгож буй тусламжийн багцыг аймгийн Онцгой комиссоос Сайнцагаан сумын малчин өрхийн эмэгтэйчүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө.

НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын 200-гаас доош малтай малчин өрхүүдэд 27 нэр төрлийн бүтээгдэхүүн бүхий эрүүл ахуй, ариун цэврийн багцыг тусламж болгон өгч байгаа юм.

Тусламжийн энэхүү багцыг тус аймгийн 15 сумын 131 малчин өрхийн эмэгтэйчүүдэд олгох ажээ. 

Холбоотой мэдээ