Мэргэжлийн хяналтын байгууллагад 11 автомашин хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-04 12:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-ны санхүүжилтээр худалдан авсан 11 автомашиныг Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд хүлээлгэн өглөө.


Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд зориулж 9 ширхэг “LADA Vesta SW Cross” маркийн автомашин, явуулын лабораторийн нэг “HyundaI Strarex”, нэг “Land-76” маркийн автомашиныг МХЕГ- ын дэд дарга Д.Энхсайхан, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд өгсөн юм.

 

Холбоотой мэдээ