Сайн дурын даатгалыг бүрэн цахимжуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-01 15:25:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлснээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй болов.


Даатгуулагч “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн болон даатгуулагчид зориулсан вэбээр нэвтрэн дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авч байна. 1066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашиглаж байна.

Холбоотой мэдээ