Нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-31 16:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он солигдох мөчид ҮБХИС, Дамбын гүүр, Баянхошуу, Зүрх уулын энгэр, Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийнэ.


Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоосонтой холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэснийг Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзэх юм.


НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс шинэ жилээр айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлээрээ шинэ оноо хамтдаа угтахыг уриалаад, Улаанбаатар хотын төв талбай болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахгүйг албан ёсоор мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ