Пентагон бөмбөгдөгч онгоцуудаа Ойрхи Дорнодод байрлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-31 13:27:59

ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын эрх баригчид B-52H "Stratofortress" стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа Ойрхи Дорнод байрлуулжээ.


АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас мэдээлснээр, бүс нутагт цэргээ түргэн байрлуулах чадвараа харуулах зорилгоор бөмбөгдөгч онгоцуудаа илгээсэн байна.


"Бид зөрчил мөргөлдөөнийг эрэлхийлэхгүй, гэхдээ аливаа халдлагын хариуд шийдэмгий арга хэмжээ бидний чадварыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй" гэж Төв командлалын командлагч Фрэнк Маккензи мэдэгджээ.


Тэрбээр мөн бүс нутгийн байдлыг аюулгүй, тогтвортой байлгах чиглэлээр АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт хамтран ажилласаар байгааг дурдсан байна.


Эргэн сануулахад, энэ нь сүүлийн 45 хоногийн хугацаанд Америкийн хүнд бөмбөгдөгч онгоцуудыг Ойрхи Дорнодод байрлуулсан гурав дахь ажиллагаа юм.

Холбоотой мэдээ