Их Британи, ЕХ-ны харилцааны тухай хуулийн төсөлд II Елизавета гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-31 12:17:36

ЛОНДОН. /Kommersant/. Их Британийн хатан хаан II Елизавета Brexit”-н дараах Лондон, Брюсселийн цаашдын харилцааны тухай хуулийн төсөлд хааны зөвшөөрөл олгожээ. Ингэснээр хуулийн төсөл хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн үг юм.


Энэ тухай Их Британийн парламентын Нийтийн танхимын дарга Линдси Хойл мэдэгджээ.


Тийнхүү Их Британи ЕХ-той хийх худалдаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлахад өөрийнхөө зүгээс хийх шаардлагатай байсан алхмуудыг хийж гүйцэтгэж дуусжээ. Хамтын ажиллагааны нөхцөлүүдийг талууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тодорхойлно.


Шинэ жилийн орой шилжилтийн үе дуусаж, “Brexit” эцсийн байдлаар хэрэгжих юм. Их Британи, ЕХ хоорондын “Brexit” асуудлаарх хэлэлцүүлэг 2017 оны 3 дугаар сарын 29-нд албан ёсоор эхэлж байсан юм. 

Холбоотой мэдээ