Ахмад дайчин Ч.Ишдовдонд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Ахмад дайчин Ч.Ишдовдонд БХЯ-ны “Эх орны төлөө - I” хүндэт
тэмдэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын “Бахархал -Хүндэтгэл”-ийг нэг сая
төгрөгийн хамт гардуулан өглөө.
Тодруулбал, БХЯ-наас улс орныхоо тусгаар тогтнолын
төлөө 1945 оны чөлөөлөх дайны ялалтад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, энх
цагийг авчирсан гавьяа, зүтгэлийг нь үнэлж “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан бол Батлан
хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Бахархал-Хүндэтгэл” илгээсэн байна.
Харин Дундговь аймгийн Засаг дарга түүнд нэг сая
төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, Цэргийн
штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа
нар энэ сарын 27-нд гардуулан өгчээ.
1939 оны Халх голын байлдаан болон 1945 оны чөлөөлөх дайнд Дундговь аймгаас 800 гаруй хүн оролцож байсан бөгөөд одоо гурван ахмад дайчин энх тунх амьдарч байгаагийн нэг нь Ч.Ишдовдон ажээ. Тэрээр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан, өдгөө 97 настай, Баянжаргалан суманд амьдарч байгаа ажээ.