Эрээн-Замын-Үүдийн боомтод төвлөрсөн ачааг солилцон тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-27 21:47:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг ажиллаж, Эрээн-Замын-Үүдийн боомтод төвлөрөөд байсан ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлээ. 


2020  оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өнөөдөр мөн 140 машины ачааг солилцлоо.

Үүнд:

- Экспортын 10, 

- Хувиараа хүсэлт гаргасан 31,

- Хүнс ногооны 9,

- Нүүрсний  4, 

- Ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүллээ.

Холбоотой мэдээ