Гвинейд "Эбола" вирусийн тархалт зогслоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-02 12:07:20

НҮБ. /Xinhua/. 2014 оноос тархаж эхэлсэн “Эбола” вирусийн халдварт хамгийн ихээр өртсөн Баруун Африкийн гурван орны нэг болох Гвинейд уг вирусийн тархалт зогслоо гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэн тухай НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэв.

"Гвинейд “Эбола” вирусийн халдвар авсан хамгийн сүүлчийн хүнийг дахин шинжилгээнд оруулахад халдваргүй болох нь тогтоогдсоноос хойш 42 хоног өнгөрөөд байна. Одоо халдвар авсан шинэ тохиолдлыг хянах 90 хоногийн хугацаатай тандалтын үе шатанд шилжээд байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр ярихдаа "халдвар авсан хүмүүсийн биеэс ялгарах шингэнд хүрсний улмаас халдвар дахин тархах эрсдэлтэй байгааг ДЭМБ анхааруулсан" гэсэн байна.

Үүний зэрэгцээ энэ сарын 9-нд Либери улс “Эбола” вирусийг дарснаа зарлаж магадгүй байгааг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч дурдлаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ