Франц эмнэлгийн ажилтнуудад иргэншил олгох журмыг хялбаршуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-24 11:13:10

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний цар тахалтай тэмцэхэд нь тусламж дэмжлэг үзүүлсэн гадны ажилтнуудад Франц хялбаршуулсан журмаар иргэншил авах боломжийг олгоно.


Франц улс коронавирусний цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан улсуудын нэг юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдвар авсан хүний тоо 2.5 сая давжээ.


Гадаад ажилтнууд нэн ялангуяа халдвар авах өндөр эрсдэлд багтсан эмнэлгийн ажилтнуудад иргэншил олгох санаачилгыг 9 дүгээр сард дэвшүүлжээ. Үүнтэй холбоотойгоор нийт 3 мянга орчим хүн иргэншил авах хүсэлт гаргасан байна.


Эмнэлгийн ажилтнууд, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчид, кассын ажилтнууд болон бусад ажилтан хамгийн түрүүнд Францын ард түмэнд сэтгэл зүрхээ зориулсан учир одоо бид хариу алхам хийх хэрэгтэй хэмээн Францын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ