Арван аж ахуй нэгжийн 503 такси үйлчилгээнд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулсан 10 аж ахуйн нэгжийн 503 такси үйлчилгээнд гарна.
Эдгээр тээврийн
хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллага ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн
хяналтын улсын байцаагч хяналт тавих
юм.
Такси үйлчилгээнд тавих тусгай нөхцөл шаардлага:
Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011, Такси үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5122:2013 стандартын шаардлага хангасан байх
Үйлчилгээ эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн гадна, дотрыг угааж халдваргүйжүүлэх
Ажил эхлэхийн өмнө жолооч нарын биеийн халуун хэмжиж, амны хаалт, нүүрний хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлэх, халдварт өвчтэй хүн асарсан, харилцсан талаар асуумж бүртгэх
Таксины жолоочийн хэсгийг зорчигчоос тусгаарлан хаалт хийж, зорчигчдыг зөвхөн арын суудалд суулгах
Зөвхөн амны хаалттай зорчигчид үйлчилж, суудлын дэргэд гар халдваргүйжүүлэх уусмал байрлуулах
Зорчигчийг буулгаж, дараагийн зорчигч суухаас өмнө тээврийн хэрэгслийн цонхыг 5-10
минут онгойлгон агааржуулах, хаалганы
бариул, суудал зэрэг гар хүрэх эд зүйлсийн гадаргууг халдваргүйжүүлэх
бодисын уусмалаар шүршиж арчих
Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог карт, дансны дугаар ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санал зөвлөмжийг урд суудлын арын хэсэгт үйлчлүүлэгчдэд харагдахуйц байршуулах
Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээлэл бүртгэх QR кодыг qr.119.mn сайт ашиглан, зааврын дагуу зорчигчийн иргэний
үнэмлэхний QR код уншуулж бүртгэлжүүлэх юм.