"Мандал даатгал" ХК тогтвортой үйл ажиллагааны олон улсын үнэлгээ авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-21 12:11:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Мандал даатгал" ХК олон улсын "АМ Best" агентлагаас тогтвортой үйл ажиллагааны үнэлгээ авав. 

Тодруулбал, даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг "АМ Best" агентлагаас "Мандал даатгал" ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхийг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлжээ. Мөн тус компанийн цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Хүчтэй” хэмээн тодорхойлдог байна.

"АМ Best" нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм.


Холбоотой мэдээ