Цахим тоглолтын үеэр цугласан мөнгийг малчдад хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олноос цахим тоглолт
зохион байгуулж, цугласан хандивын 1039 555 төгрөгийг малчдад
тусламж болгон Онцгой комисст хүлээлгэн өглөө.
"Цахим
орчинд соёл түгээe-Би хариуцлагатай иргэн" давалгаанд тус тeатр нэгдэж, театрын уран бүтээлчид гурван удаагийн тоглолтыг цахимаар үзэгчиддээ
хүргэсэн ба гурав дахь
дугаарын зочноор дуучин, Соёлын
тэргүүний ажилтан Э.Төрмандах оролцсон
байна.
Дундговь аймгийн хувьд өвөлжилт хүндэрч байгаа ба нийт
малчдын 50 гаруй хувь нь өөр аймаг, сумын нутагт отор хийн нүүдэллэж байгаа.
Тиймээс эдгээр малчиддаа тусламж болгон хандиваар цугларсан мөнгийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Мөнхбатад ийнхүү гардуулан өгчээ.
Тус театрын хамт олон удахгүй дөрөв дэх цахим тоглолтоо үзэгчиддээ
толилуулах ба Өлзийт сумын
уугуул, гэр бүлийн хос
дуучин, Соёлын тэргүүний ажилтан
Д.Амарсайхан, Ж.Солонго нар энэ удаагийн тоглолтод уригдан уран бүтээлээ өргөх аж.